96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Халдлага үйлдсэн байж болох сэжигтэн Парист үхсэн байхыг нь олжээ

Францын нийслэл Парист арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн хэргийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байсан Абдельхамид Абаауд гэгч Сен –Денид хүчнийхэн ажиллагаа явуулах үед амь үрэгдсэн байхыг нь олжээ.

Хүчнийхэн 18-ны өглөөгүүр Парисын хойт хэсэг Сен-Денид орон сууцны байшингийн гуравдугаар давхар луу дайрах үед хүчтэй дэлбэрэлт болсон байна. Үүнийг амиа золиослогч эмэгтэй, дэлбэрэх бодистой бүсээ дэлбэлсэн гэж үзэж байна. Харин Абааудагийни цогцос энэ байранд нуранги дор байжээ.
Сен-Дени дэх байраа алан хядагчдад түрээслүүлсэн, францын иргэн нь 2008 онд хүн амины хэргээр найман жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэнэ. Тэрээр францын нэгэн хэвлэлд “Байрыг нь түрээсэлсэн хүмүүсийг алан хядагч гэж юу ч мэдээгүй” гэжээ.
Парисын прокурор Франсуа Моленс Сен-Денид байсан алан хядагчид дахиад нэг аймшигт халдлагад бэлтгэж байсан гэж мэдэгдсэн байна.

Францын нийслэл Парисын умард дахь дагуул хот Сен-Денид 18-ны өглөөгүүр хүчнийхэн ажиллагаа явуулж алан хядагч таван хүнийг баривчилсан бол цагдаагийнхантай буудалцах үеэр дөрвөн хүн нь алагдсан юм.

0 Сэтгэгдэл