96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Энэтхэг болон Шри Ланка улсад аймшигт үерийн гамшиг нүүрлэв
Энэтхэгийн Ченнай усархаг аадар бороонд цохигдож хот даяар үерт автсан байна. Ченнай хот удирдлагууд одоогийн байдлаар 70 гаруй хүн амь насаа алдаад байна гэсэн мэдээлэл өгөв. Аврах багийнхан шуурхай ажиллаж иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Гудамж талбай үерт автаж, нөхцөл байдал хүнд байгаа учир хотын захиргаанаас иргэдийг гэртээ байхыг зөвлөж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоожээ. 14 хоногт сургууль, цэцэрлэг түр үүдээ бариад байна. Мөн Шри Ланка улсад болсон үерийн улмаас 80 мянган хүн орон гэргүй болж, хүнд байдалд байгаа талаар BBC агентлаг мэдээллээ. Энэтхэгийн Ченнай хотын 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Харин Шри Ланка улсад 30 мянган хүнийг аюулгүй газар нүүлгэж амжжээ. Үерийн гамшигт автсан газар нутагт яаралтай тусламжаар 75 сая ам.доллар шаардлагатай байгааг онцлов.
Хүмүүсийг аврахын тулд бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа талаар аврах багийнхан мэдэгджээ. Ойрын 3-4 өдөр аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас иргэдээ анхаарал болгоомжтой байхыг тус хоёр улсын Засгийн газраас өгсөн байна.

0 Сэтгэгдэл