Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Британи эр 103 насандаа гэрлэж Гиннесийн номд орлоо
Британийн 103 настай Жорж Кирби гэдэг эр 91 настай Дорин Лакитай гэрлэн хуримлаж хамгийн өндөр настай хосууд хэмээн дээд амжилтын Гиннесийн номд орлоо.
Хосууд 27 жил харилцаатай байсны дараа 2015 оны зургадугаар сард гэрлэсэн байна. 1988 оноос хамтран амьдарч эхэлсэн тэр хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулах нь зүйтэй гэж шийдсэн нь энэ гэнэ.

Жорж Кирби энэ саналаа сүйт бүсгүйдээ Гэгээн Валентины өдөр хэлэхдээ сүйн бөгжөө өвдөг сөхрөн сууж өгсөнгүй, учир нь ингээд сөгдчихвөл эргээд босч чадахгүй байж магад хэмээн болгоожилсон байна.

Хосуудын насны нийлбэр яг хуримынхаа өдөр гэхэд 194 жил 280 хоног болж байжээ. Хосууд хуримаа Британийн Истборн хотын Langham зочид буудалд нижгэр тэмдэглэсэн байна. Кирби өвөөгийн төрсөн өдөр болсон хуримд өөрөө ёслолын костюм өмсөн тэргэнцэр дээр сууж ирсэн бол Дорин хатагтай цэнхэр цэцгэн хээтэй цагаан даашинзтай иржээ.
Британийн 103 настай Жорж Кирби гэдэг эр 91 настай Дорин Лакитай гэрлэн хуримлаж хамгийн өндөр настай хосууд хэмээн дээд амжилтын Гиннесийн номд орлоо. Хосууд 27 жил харилцаатай байсны дараа 2015 оны зургадугаар сард гэрлэсэн байна. 1988 оноос хамтран амьдарч эхэлсэн тэр хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулах нь зүйтэй гэж шийдсэн нь энэ гэнэ.

0 Сэтгэгдэл