Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Зөвлөлтийн дайдчын шарил дэлхийн 53 оронд бий
Энэ оны эхний 10 сард ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын нутгаас өөр улс орны нутагт оршуулсан зөвлөлтийн10 мянга орчим цэрэг дайчны шарилыг олж эх нутагт нь авчран оршуулсан гэж БХЯ-ны Эх орноо хамгаалан амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газрын дарга Владимир Попов мэдэгджээ.
“Өнгөрсөн 10 сарын хугацаанд гадаад орны нутаг дэвсгэрт байгаа цэрэг дайчдын 180 оршуулгын газрыг паспортжуулж, 9616 цэргийн булшийг тогтоон, 124 оршуулгын газрын сэргээн засварласан” гэж тэр хэлжээ.
ЗХУ-аас Германтай хийсэн дайнаар 26,6 сая хүний амь үрэгдсэн гэдгийг сануулаад “Дайны үед зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флот 12 сая дайчнаа алуулсан, 4,5 сая хүн сураггүй алга болж, олзлогсоноос 1,8 сая нь эх орондоо эргэн ирсэн. Эзлэгдсэн газар нутгаас 5,3 сая хүн олзны ажилд хөөгдөж явсны 2,2 сая нь амь үрэгдсэн” гэсэн байна.
Эх орны дайны үеийн 11 862 оршуулгын газар гадаад орны нутагт байгаагийн 6456 нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын нутагт байна гэжээ. Харин бусад орнуудын нутагт 5406 оршуулга байдаг гэнэ. “Энд зөвлөллтийн 4 сая цэрэг дайчдыг оршуулсны нэг саяынх нь нэр хаягийг тогтоосон” гэсэн байна.
Зөвлөлтийн цэрэг дайчдын шарил, оршуулгын газар дэлхийн 53 орны нутагт байгаагийн дотор Итали, Герман, Финлянд, Польш, Чех, Словак, Унгар, Румын, Монгол, Япон, Хятад, Латви, Турк, Словени, Серб, АНУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн буюу хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын нутагт байдаг байна.
ОХУ амь үрэгдсэн дайчдын оршуулгыг олж тогтоох, бөөнөөр болон нэр хаяггүй оршуулсан газрыг малтаж цэрэг дайчдын нэр хаяггийг тогтоох ажлыг энэ орнуудтай Засгийн газар хоорондын болон Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хийж байгаа юм.
Энэ оны эхний 10 сард ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын нутгаас өөр улс орны нутагт оршуулсан зөвлөлтийн10 мянга орчим цэрэг дайчны шарилыг олж эх нутагт нь авчран оршуулсан гэж БХЯ-ны Эх орноо хамгаалан амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газрын дарга Владимир Попов мэдэгджээ. “Өнгөрсөн 10 сарын хугацаанд гадаад орны нутаг дэвсгэрт байгаа цэрэг дайчдын 180 оршуулгын газрыг паспортжуулж, 9616 цэргийн булшийг тогтоон, 124 оршуулгын газрын сэргээн засварласан” гэж тэр хэлжээ.

0 Сэтгэгдэл