Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парисын прокурор алан хядагчдын тухай мэдээллээ


Арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт  Францын нийслэд халдлага үйлдсэн алан хядагчид гурван хэсэг болон хоёр автомашинаар явжээ гэж Парисын прокурор хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Эхний дэлбэрэлт Stade de France цэнгэлдэх хүрээлэнгийн D хаалганы дэргэд болсон. Энэ үеэр индэр дээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд гарч ирэх байсан ч алан хядагчид яагаад ч юм санасандаа хүрч чадалгүй машин гадаа нь дэлбэрч олон хүний амийг аварсан байна. Дэлбэрэлт болсон газраас хоёр цогцос олдсоны нэг нь амиа золиослогчийн бүстэй нэгэн байсан бол нөгөө нь дэргэдүүр нь өнгөрч явсан энгийн хүн байжээ.

Зоогийн газарт болсон халдлагын үеэр 15 хүн амь алдаж 10 хүн шархадсан байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн Н хаалганы дэргэд бас нэг дэлбэрэлт болсон. Тэндээс бас алан хядагчийн цогцос олдсон.

21:32 цагт алан хядагчид парисын 11 дүгээр дүүргийн нэг бааранд халдсан байна. Эндээс 100 хонгио олдсон бол таван хүн амь алдаж, найман хүн шархадсан.

Bataclan  клубт америкийн рок хамтлаг тоглож байх үеэр амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж, нэг алан хядагч гал нээсэн.  Энэ халдлагын улмаас 89 хүн амиа алдсан. Алан хядагчдын унаж явсан нэг машиныг франц белгийн хил дээр саатуулсан байна.

Амиа золиослогчдын дэлбэрэх бүсийг ацетоны пероксидээр бүтээсэн байна.
Алан хядагчдын нэг Исмаил Омар Мастэф 1985 оны арваннэгдүгээр сарын 21-нд  Парисаас 20 км зайтай Куркурон хотод төрсөн, францын иргэн. Хууль хяналтынхан түүнийг 2004 оноос хойш тандаж, 2010 онд лалын дайчдын бүртгэлд орсон хүн гэнэ.
2012 оноос Шартрт амьдарч байгаа тэрээр 2004-2010 оны хооронд найман удаа хариуцлагад татагдаж байсан ч нэг ч удаа шоронд суугаагүй юм байна. 2013-2014 онд Мостэф Сирид очиж байж.

Цэнгэлдэх хүрээлэнгийн дэгэдэх дэлбэрэлтийн үеэр амь алдсан алан хядагчийн цогцосын дэргэдээс Абдулакбака Б болон Ахмед Алмохамэда гэсэн нэр бүхий Сирийн паспорт олдсон байна.

Сирийн иргэн Ахмед Алмахамэда дүрвэгсэлдтэй хамт балканы хойгоор дамжин Францад ирсэн гэнж Сербийн Blic хэвлэл нэрлэж байна. Аравдугаар сарын 3-нд энэ хүн Грект ирээд, 7-ны өдөр македоны талаас Сербид очиж дараа нь Грек, Австрид очсон гэжээ.

2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл Парист болсон алан хядагчдын цуврал халдлагын үеэр 153 хүн амиа алдсан юм. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээгээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан