96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Ази-Номхон далайн стратегийн байдалд Абэ анхаарал хандуулав
Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбуллтай уулзах үеэрээ, Ази-Номхон далайд стратегийн байдал муудаж буй талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дурдсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ясухиса Кавамура мэдээллээ.
Сенкаку арлуудын ойролцоох Өмнөд болон Дорнод Хятадын тэнгис дэх Хятадын ажиллагаанд Япон анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Хятадад Дяоюйдао гэж нэрлэдэг Японы Сенкаку арлууд нь Хятад, Япон, Тайванийн хооронд удаан хугацаанд үргэлжилж буй газар нутгийн маргааны бай юм. Уг арлууд нь нүүрс-устөрөгчийн томоохон ордын дээр байрладаг төдийгүй, хөлөг онгоцны чухал чиглэлийн замд оршдог байна.
Туркийн Антальяд болж буй “Их-20”-ийн уулзалтын өмнө хоёр орны Ерөнхий сайд уулзсан бөгөөд Ази-Номхон далайн стратегид үүсэн хүндрэл газар авч буйг Японы Ерөнхий сайд тэмдэглэсэн байна. Мөн Япон, Австрали улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн тухай Кавамура нэмж хэлэв.
Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбуллтай уулзах үеэрээ, Ази-Номхон далайд стратегийн байдал муудаж буй талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дурдсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ясухиса Кавамура мэдээллээ. Сенкаку арлуудын ойролцоох Өмнөд болон Дорнод Хятадын тэнгис дэх Хятадын ажиллагаанд Япон анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл