Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Монголын шигшээ баг Хонконгийн шигшээг 8:3-аар хожлоо
Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд энэ сарын 14-нд Буянт-Ухаа спортын ордонд эхэлж Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн шигшээ багтай тоглож 8:3-аар илүүрхэн хожиж үзэгч олноо баясгалаа.
Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Монгол Улсын шигшээ баг оролцож байна. Бямба гарагт хоёр тоглолт болж, эхний тоглолт 17 цагаас Тайвань, БНСУ-ын багийн хооронд болж Тайваний баг өрсөлдөгчөө 6:4-өөр хожлоо.
Харин 20 цагаас Монгол, Хонконгийн тоглолтод манай баг өрсөлдөгчөө 8:3 онооны харьцаагаар хожиж, эхний хожлоо авлаа. Тоглолтын эхний хагас 4:1-ээр манай тамирчдын хожлоор өндөрлөсөн. Улмаар хоёр дахь үед давуу байдлаа хадгалж, 4:2-оор илүүрхэн, нийлбэр дүнгээр 8:3-аар ялалт байгуулав. Энэ тоглолтод Н.Цэдэнбал 4 гоол, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж нар тус бүр нэг гоолыг эсрэг багийн хаалганд хийв. Тоглолтын үргэлжилсэн хугацаа 40 минут байв.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу ням гарагт Монгол, БНСУ-ын багуудын тоглолт оройн 20 цагаас болно.
Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд энэ сарын 14-нд Буянт-Ухаа спортын ордонд эхэлж Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн шигшээ багтай тоглож 8:3-аар илүүрхэн хожиж үзэгч олноо баясгалаа.Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Монгол Улсын шигшээ баг оролцож байна. Бямба гарагт хоёр тоглолт болж, эхний тоглолт 17 цагаас Тайвань, БНСУ-ын багийн хооронд болж Тайваний баг өрсөлдөгчөө 6:4-өөр хожлоо.

0 Сэтгэгдэл