96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Парист дараалсан халдлага болж 60 гаруй хүн амь алдлаа

Францын нийслэл Парисын төвд 13-ны орой болсон дэлбэрэлт, буудлагын үеэр хамгийн багаар бодоход 60 гаруй хүн амь үрэгдсэн аймшигт явдал болсон байна.
Сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар нэгэн этгээд”Камбож” зоогийнэ газарт автомат гар буугаар /зарим эх сурвалж калашниковын автомат байсан гэж байна/ гал нээсэн байна. Дараа нь тун удалгүй герман францын багийн хөл бөмбөгийн тэмцээн болж байсан Stade de France цэнгэлдэх хүрээлэнд дараалсан хоёр дэлбэрэлт болжээ.

Тэмцээнийг францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус, Германы гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар үзэж байсан байна. Тэднийг тэр дор нь аюулгүй газарт аваачжээ.
Телевизийн AFP сувгийн мэдээлснээр бол Stade de France цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоос нас барсан гурван ч хүний цогцос олсон гэнэ. Концертын Bataclan танхимд бас 15 хүн үхсэн байсаг олжээ. Энд бас 100 гаруй хүнийг барьцаанд авсан мэдээ байна.

Концертын “Батаклан” танхимд орж ирсэн алан хядагчид “Сирийн өшөөг Францаас авч байна”, “Сирийн төлөө” гэж хашгиралдаж байсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсныг телевизийн BFM-TV суваг мэдээлж байна.
Хэвлэлүүдийн мэдээгээр бол гэмт хэрэгтнүүдийг одоогор баривчилж чадаагүй бололтой.

0 Сэтгэгдэл
zass
hohinee neh mundag dyrvegch ntr gej hyleej avaad bsan
2015.11.19