96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Парламентын суудлын 90 гаруй хувийг авчээ
Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл нам түүхэн өөрчлөлт хийлээ. Тэд парламентын нийт 182 суудлаас 163-ыг авсан юм. Ийнхүү олон жилийн цэргийн дарангуйллаас ангижирч, төрийн эрхийг авлаа. Ирэх хоёрдугаар сард намын тэргүүн Аун Сан Су Чи Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшинэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намд санал өгсөн нийт сонгогчид Ерөнхийлөгчийн эрхийг ч мөн адил асуудалгүй олгох нь тодорхой гэж ажиглагчид үзэж байгаа. Мьянмар улсад ардчилал тогтож, АНУ-ын дэмжлэгийг авах нөхцөл бүрдэж буй нь энэ. Ардчилсан тогтолцоотой бүхий л улс орнууд Мьянмар улсын Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намд баяр хүргэсэн цахилгаан утас, мэйл илгээж, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороод байна.
Хатагтай Аун Сан Су Чи ялалтын баярын арга хэмжээнд оролцох үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг ирсэн гэдгийг онцлоод удахгүй Засгийн газрын шинэ сайд нарыг зарлах тухай мэдэгдлээ. Цэргийн дэглэмтэй байсан улс орон дэлхийн ихэнх орны туулсан жишгээр хэрхэн өөрчлөгдөхийг харах үлдэж байгааг барууны хэвлэлүүд бичиж байна. Улсын эдийн засгийг Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намын зүгээс хэрхэн сэргээх тухай олон асуулт ар араасаа ундарсаар байгаа юм.
Тэрээр Мьянмар улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний яамны ерөнхий коммандлагч, Парламентын дарга Тхен Сейнтэй уулзахаар товложээ.
Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл нам түүхэн өөрчлөлт хийлээ. Тэд парламентын нийт 182 суудлаас 163-ыг авсан юм. Ийнхүү олон жилийн цэргийн дарангуйллаас ангижирч, төрийн эрхийг авлаа. Ирэх хоёрдугаар сард намын тэргүүн Аун Сан Су Чи Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшинэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намд санал өгсөн нийт сонгогчид Ерөнхийлөгчийн эрхийг ч мөн адил асуудалгүй олгох нь тодорхой гэж ажиглагчид үзэж байгаа. Мьянмар улсад ардчилал тогтож, АНУ-ын дэмжлэгийг авах нөхцөл бүрдэж буй нь энэ. Ардчилсан тогтолцоотой бүхий л улс орнууд Мьянмар улсын Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намд баяр хүргэсэн цахилгаан утас, мэйл илгээж, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороод байна.

0 Сэтгэгдэл