БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Нүцгэн бие 170 сая ам.доллар хүрэв
Уран зураач Амадео Модиглианигийн бүтээлүүдийн нэг болох “Хазайсан нүцгэн бие” нэртэй уран зураг Кристигийн дуудлага худалдаанд орж, үнэ хаялцуулжээ. 100 сая ам.доллараас эхэлсэн дуудлага худалдааны үнэ өсч, 170.405 сая ам.доллар хүрсэн байна.

Энэхүү бүтээлийг 1917-1918 оны хооронд зурсан гэж үздэг бөгөөд Амадео Модиглианигийн сор бүтээлүүдийн нэг болж чадсан тул дуудлага худалдаагаар үнэ хаялцуулах замаар худалдахаар тохирсон байна. Зарим судлаачид болоод дуудлага худалдаанд оролцсон уран зураг шимтэн сонирхогчид түүний бүтээлийг “Бараг л 100 жилийн өмнө зурсан гэхэд гайхалтай сайн хадгалж чадсан. Энэхүү бүтээл олон зууныг дамжин өнгөрөх Мона Лизагийн хөрөгтэй тэнцэхүйц гайхалтай бүтээл болж чадна гэдэгт итгэлтэй байгаа” гэж ярьжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт болсон дуудлага худалдаанд зарагдсан бүтээлүүд нийлээд 750 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Харин “Хазайсан нүцгэн бие” бүтээлийн дараагаар Пикассогийн 1901 онд зурсан “Ла Гоммеус” бүтээл 67.5 сая ам.доллараар зарагджээ. Мөн Амадео Модиглианигийн “Паулетте Жордан” нэртэй зураг 42.8 сая ам.доллараар дуудлага худалдааны дээд наймаа болсон аж.

0 Сэтгэгдэл