Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
“Лалын улс”-ынхан Путин, оросын ард түмнийг заналхийлэв

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд заналхийлсэн дүрс бичлэгээ интернетэд байрлуулжээ.
Дүрс бичлэг нь энэ бүлэглэлийн суртал ухуулгын дадал болсон хэлбэрээр хийсэн, цаана нь лалын дууны аян дээр бэлгэ тэмдэг нь харагдаад наана нь зэвсэгт дайчид оросын А-321 онгоцыг унагаасан баяраа тэмдэглэж байгаа гарч байна. Оросоор ярьдаг нэг залуу Синайн хойгт оросын онгоцыг амжилттай унагаасан “ахан дүүс”-тээ баяр хүргэж байна. Тэр бас Ирак, Сирийн нутагт “Лалын улс”-ын хянаж байгаа газраа хамгаалахыг уриалаад цаашид Оросын нутаг дэвсгэрт довтлохоо хэлэн заналхийлжээ.
Цаашид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болоод оросын ард түмнийг бурхангүйчүүд хэмээн буруутгасан байна. Орос хэлтэй лал шашинтан “Лалын улс” цаашид ч онгоц унагах ажлаа зогсоохгүй гээд Орост аюул учруулахын тулд зөвхөн халдлага үйлдэх төдий биш шууд довтлох болно гэжээ.
Сирийн хямрал эхлэхээс өмнө Умард Кавказын нутгаас тодорхой тооны хэт даврагч лал шашинтан явсан ч дээрэмчид үүний өмнө энгийн иргэдийн эсрэг заналхийлж байгаагүй зөвхөн оросын тусгай албаныханд халдахаар заналхийлж байсан юм. Террористуудын сүүлийн энэ мэдэгдлээс харахад одоо тэд зөвхөн тусгай алба хүчнийхэн гэхгүйгээр энгийн иргэдийн эсрэг ч алан хядах ажиллагаа явуулахаар заналхийлж эхэлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл