96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Лалын улс”-д элсэхээр явсан 38 хүнийг Туркт саатууллаа

Туркийн Адан мужаас хууль сахиулагчид алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэхээр явж байсан гадаадын 38 хүнийг саатуулсан байна. Энд Киргизийн тав, Азербайжаны 14, индонезийн долоо, Иракийн тав, Афганистан, Тажикстаны тус бүр хоёр, Ираны гурван хүн байсны 10 нь эмэгтэй, 15 нь хүүхэд байжээ. “Саатуулсан хүмүүсээ цагаачлалын асуудал эрхэлсэн албанд шилжүүлж өгсөн. Цаашид нөхцөл байдлыг судалж байна” гэж Туркийн Үндэсний аюулгүй байдлын хороо мэдээлсэн байна.
Зөвхөн Киргиз улсаас л гэхэд “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр Сири дэх байлдааны бүс рүү 450 иргэн нь явсны 80 нь эмэгтэй хүн байна. Энэ хүмүүсээс 45 орчим нь байлдааны явцад амиа алдсан гэж Киргизийн хууль схаиулах байгууллага мэдээлжээ.
Янз бүрийн мэдээгээр “Лалын улс” бүлэглэл эгнээндээ 50-200 мянган дайчидтай болж Сири, Ирак, Ливи гээд умард африкийн нутагт 90 мянга орчим хавтгай дөрвөлжин км нутагт хяналт тогтоогоод байгаа гэдэг.

0 Сэтгэгдэл