96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
”Талибан”-ы шинэ бүлэглэл энх тайван тогтооно гэв

Афганистаны баруун хэсгийн Фарах мужид өнгөрсөн долоо хоногт болсон “Талибан” бүлэглэлийн уулзалтаар шинэ бүлэглэл салан тусгаарласан байна. Эмэгтэй хүний сурч боловсрох, ажиллах эрхийг хүлээн зөвшөөрч, Засгийн газартай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ тус бүлэглэл зарлав.
“Талибан” бүлэглэлийн дээд удирдагч Мохаммад Омар амь үрэгдсэн тухай мэдээлэл тарж, уг мэдээг нууж байсан Ахтар Мохаммад Мансур түүнийг залгамжлах болсноор эмх замбараагүй байдал дэгдсэн байна.
Омартай нэгэн үе дотно байсан, “Талибан”-ы захирагч асан Мохаммад Расулын удирдлагад уг шинэ бүлэглэл нэгджээ. 1990-ээд оны дундуур үүсэн байгуулагдаж, 1996 онд Афганистаныг гартаа авсан уг хөдөлгөөний доторх анхны албан ёсны хагарлаар энэ бүлэглэл байгуулагджээ.
Расулын удирдсан шинэ бүлэглэл илүү нээлттэй сэтгэлгээтэй, хүний эрхийг хүндэлдэг болохоо харууллаа.
“Лалын шашины тогтолцоонд эрэгтэй, эмэгтэй хүн эрхээ 100 хувь эдлэх ёстойг бид ойлгосон. Одоо энэ бүхэн хангалттай учир афган ахан дүүсээ хөнөөхийг таслан зогсоохыг бид уриалж байна. Афганистанд хэн дайн гаргаад байгаа, хаанаас ирсэн, яаж сэргийлэхийг бид олж мэднэ” гэж шинэ бүлэглэлийн удирдагчийн орлогч Абдул Mанан Ниязи хэлсэн байна.
Мөн амиа золиослогчид бөмбөг дэлбэлэхийг тус бүлэглэл хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүх афганчуудад хоорондоо тулалдахаа зогсоохыг уриалжээ.
Bolj l bn. Mohammeduud uhaan suuh heregtei dee.

0 Сэтгэгдэл
2015.11.13