96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хойд Солонгос тив алгасах баллистик пуужингаа “гайхуулав”
Хойд Солонгос улс Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын парадаа өнгөрсөн амралтын өдөр хийв. Гэхдээ баярын парадын үеэр тив алгасах хүчин чадалтай баллистик пуужингаа дэлхий дахинаа харуулах гэсэн бололтой. Цэргийн хүч, Батлан хамгаалах яамны сүр жавхааг харуулсан Хойд Солонгосын баярын арга хэмжээ өчигдөр мөн үргэлжилсэн байна.
Хөдөлмөрийн намынхан ч 70 жилийн ойн баяраа өргөн тэмдэглэж улс даяар гурван өдөр амрах шийдвэр гаргасан аж. Улсын төсвийн тал хувийг эзэлдэг Батлан хамгаалах салбарт сүүлийн 10 гаруй жил томоохон ололт амжилт гарсан гэдгийг Ёнхап агентлаг уламжилсан бөгөөд эдийн засгийн бие даасан чадвартай болох л үлдсэн байна гэдгийг зарим сайт онцолжээ. Учир нь, тив алгасан пуужин тэднийг ямар ч аюулаас хамгаалах хэрэгсэл, их гүрнүүдийн дарангуйлал, дарамтаас ангид байх үндэс болж байгааг мөн онцолсон байна. Хөдөлмөрийн намын баярын ойн арга хэмжээний урлагийн тоглолт өчигдөр үргэлжилж, дэлхий дахинаа баярт өдрийг тэмдэглэж өнгөрүүлжээ.
Хойд Солонгос улс Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын парадаа өнгөрсөн амралтын өдөр хийв. Гэхдээ баярын парадын үеэр тив алгасах хүчин чадалтай баллистик пуужингаа дэлхий дахинаа харуулах гэсэн бололтой. Цэргийн хүч, Батлан хамгаалах яамны сүр жавхааг харуулсан Хойд Солонгосын баярын арга хэмжээ өчигдөр мөн үргэлжилсэн байна. Хөдөлмөрийн намынхан ч 70 жилийн ойн баяраа өргөн тэмдэглэж улс даяар гурван өдөр амрах шийдвэр гаргасан аж. Улсын төсвийн тал хувийг эзэлдэг Батлан хамгаалах салбарт сүүлийн 10 гаруй жил томоохон ололт амжилт гарсан гэдгийг Ёнхап агентлаг уламжилсан бөгөөд эдийн засгийн бие даасан чадвартай болох л үлдсэн байна гэдгийг зарим сайт онцолжээ. Учир нь, тив алгасан пуужин тэднийг ямар ч аюулаас хамгаалах хэрэгсэл, их гүрнүүдийн дарангуйлал, дарамтаас ангид байх үндэс болж байгааг мөн онцолсон байна. Хөдөлмөрийн намын баярын ойн арга хэмжээний урлагийн тоглолт өчигдөр үргэлжилж, дэлхий дахинаа баярт өдрийг тэмдэглэж өнгөрүүлжээ.
0 Сэтгэгдэл
























