Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Ардчилал сонины эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” цуврал тэмцээн сагсан бөмбөгийн өрсөлдөөнөөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээн Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ), Монголын спортын сэтгүүлчдийн холбоо(МССХ), “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон зохион байгуулагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээллийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажилласан юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулсан тэмцээнд нийт 20 гаруй баг хурд хүч самбаагаа сорьж хэвлийнхэн маань мэргэжлийн тамирчдаас дутахгүй эн тэнцүү өрсөлдсөн юм. Тэмцээний эрэгтэй багийн алтан медалийн эзнээр ETV-гийн бага тамирчид тодорсон бол мөнгөн медалийн “Ардчилал” сонины баг, хүрэл медалийг SPS телевизийнхэн хүртлээ. Эмэгтэй аварга багаар NTV-гийн хурд хүчтэй охид тодорлоо. Мөнгөн медалийг “Монгол ньюс”, хүрэл медалийг Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийнхний нэгдсэн охидын баг хүртэж энэ жилийн аваргууд тодорлоо. Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиохоор тогтсон байна.

0 Сэтгэгдэл