96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Египет жуулчдынхаа 70 хувийг алдах нь

Оросын иргэний агаарын тээврийн А-321 онгоц Синайн хойгт осолдсоны дараа ОХУ, Их Британи улсууд энэ орон руу нислэг үйлдэхээ зогсоосноос Египетэд зорчдог жуулчдын тоо 70 хувь буурна гэж үзэж байна. Орос тус улс руу нислэг үйлдэхээ зогсоосон нь Египетийн аялал жуулчлалын салбарт том цохилт боллоо хэмээн тус улсын Аялал жуулчлалын сайдын зөвлөлийн гишүүн Мухаммед Юсеф хэлжээ. Тэрээр Орос бол Египет рүү ирдэг жуулчдын тоогоор нэгдүгээрт ордог, зөвхөн өнгөрсөн онд оросоос гурван сая, Их Британиас нэг сая жуулчин ирсэн гэж тэмдэглэсэн байна.
Ингэхээр энэ хоёр орны жуулчид л ирэхгүй бол нийт жуулчдын 70 хувь нь байхгүй болно гэжээ.
Оросын хувьд ч Египет рүү зорчигчдын тоо буурвал аялал жуулчлалын салбарт цохилт болох учраас аялал жуулчлалын компаниуд одоо Туркийг сонгон сурталчилж эхэлсэн байна.
Аравдугаар сарын 31-нд болсон онгоцны ослын дараа Египетийн Шарм-эль-Шейх амралтын газар луу нисдэг нислэгээ үүний өмнө Их Британи, Франц, Нидерланд, Герман, Латви, Литва улсууд зогсоогоод байгаа юм.

0 Сэтгэгдэл