96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Колумбын босогчид парламентад суудалтай болохыг шаардаж байна

Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний босогчид улс орон дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын тулд парламщентад өөрийн төлөөллөө оруулахыг шаардаж байна. “Бид улс төрд нээлттэй шууд оролцохын тулд дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд конгресст өөрийн суудалтай байх хэрэгтэй байна” гэж босогчид өөрийн El Heraldo сайтад тавьсан албан мэдэгдэлдээ дурджээ.
Тэд парламентад суудалтай болохоос гадна зэвсэгт мөргөлдөөний жилүүдэд гарсан гэмт хэргүүдийг шударгаар мөрдөн шалгаж шийдвэрлэх Үндсэн хуулийн хамгаалалт хэрэгтэй гэсэн байна.
Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин нь 1964 онд байгуулагдаж тариачдын эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэн тэмцэж байсан босогчдыг нэгтгэн эрх баригчдын эсрэг байлдаж байгаа юм.
Харин Колумбын засгийн газар болохоор энэ бүлэглэлийг хар тамхины наймааны хэргээр буруутгадаг бол босогчид үүнийг няцаадаг юм.
АНУ-ын Төрийн департамент 2001 онд, дараа нь Европын холбоо Колумбын хувьсгалт зэвсэгт хүчнийг террорист байгууллага хэмээн зарласан.
Колумбад 50 орчим жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний уршгаар хамгийн багаар бодоход 220 гаруй мянган хүний амь үрэгдсэн байна. Өнгөрөгч есдүгээр сарын 23-нд Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний тэргүүн Тимолеон Хименес нар Кубын нийслэл Гаванад уулзаж энхийн хэлэлцээр байгуулж гал зогсоохр хугацааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрээр бол 60 хоногийн дараанаас Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний зэвсгийг хурааж, дайчдыг нь халж эхлэхээр тогтсон байна.

0 Сэтгэгдэл