96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Балтийн орнууд ОХУ-аас “эзлэн түрэмсгийллийн хохирол” нэхлээ

ЗХУ эдгээр улсын 1940-1991 оны хооронд эзлэн түрэмгийлж байсныхаа төлөө уучлал гуйж, материалын нөхөн төлбөр төлөхийг Балтийн гурван орон ОХУ-аас хамтран шаардсан байна. Энэ гурван орны Хуульзүйн сайд нар пүрэв гарагт Ригад уулзах үеэрээ зөвлөлт засгийн эзлэн түрэмгийлэх үеийн хохирлыг ОХУ-аар нөхөн төлүүлэх талаар хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах тухай санамж бичгт гарын үсэг зуржээ.
Олон улсын хууль эрх зүй нь түрэмгийллийн үеийнхээ төлөө уучлал гуйх, материалын нөхөн төлбөр төлөхийг шаардах боломж олгож байгаа юм гэж сайд нар үзсэн байна. Энэ ажлын эхлэл болгож эд материалын хохирлыг тооцох аргачлал хамтран боловсруулах юм байна. Дараагийн шатанд нь нөхөн төлбөрийн хэлбэрийг тогтоож нэхэмжлэх, үүний тулд олон улсын эрх зүйн байгууллагуудтай хамтарч ажиллах гэнэ.
Балтийн Латви, Литва, Эстонийн удирдагчид энэ улсууд 1940-1991 оны хооронд бүтэн хагас зууны турш ЗХУ-ын эзлэн түрэмгийлэлд байсан гэж үздэг юм. Харин ОХУ хэдийгээр ЗХУ-ын залгамжлагч ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өнөө хүрч байгаа юм.

0 Сэтгэгдэл