“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй болгоход туслах 5 хүнс
Мэргэжлийн тамирчин эсвэл чөлөө заваараа фитнесс төвөөр хичээллэдэг хэн ч бай тодорхой үр дүнд хүрэхийн тулд л хичээж яваа шүү дээ. Дасгал хөдөлгөөний үр дүн нь өдөрт унтаж байгаа цагийн тоо, ууж байгаа усны хэмжээ болон хоолны илчлэг зэргээс ихээхэн хамаардаг. Эцсийн зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй байхын тулд доорх 5 хүнсийг байнга хэрэглээрэй.

1. Эрч хүч: Oвьёос
Овьёосыг дасгал хийхийн өмнө идэхэд тохиромжтой. Учир нь өөхийг шатааж эрч хүчийг бэлэглэдэг. Хамгийн хүнд дасгалыг хүртэл давж гарах эрч хүчийг хайрлах шатахуун л гэсэн үг юм. Овьёосонд агуулагдах уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулуж цусан дахь сахарын хэмжээ болон энергийн хэмжээг тогтвортой түвшинд хадгална.
2. Тэвчээртэй байдал: Coffee
Фитнес хийхээр явж байгаа хүний толгойнд кофе уух талаар орж ирэхгүй байж магадгүй ч кофе нь үнэндээ тэр их дасгалыг давж гарахад маш сайн туслагч нь байж чадна. Кофе нь тамирчдын тэсвэр хатуужлыг нэмдэг. Түүнчлэн, хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг гэнэ. Тийм ч учраас Олимпийн тэмцээнд “хяналтанд авах” бодисын жагсаалтад кофег оруулсан байдаг байна. Тиймээс дасгал хийхийнхээ өмнө болон дараа 1 аягыг уучихад гэмгүй гэдэгт итгэж болно.
3. Дархлалын систем, биеийн эсэргүүцэл: Хүрэн манжингийн шүүс
Эрүүл бие хамгийн чухал нь. Сүүлийн үед мэргэжлийн тамирчидад хүрэн манжингийн шүүсийг байнга уухыг зөвлөх болсон. Учир нь хүрэн манжин цусны эргэлтийг сайжруулан, даралтыг багасган цусыг шингэлж өгдөг байна. Мөн Англид хийсэн сонирхолтой судалгаагаар 450мл хүрэн манжингийн шүүс уусан тамирчдын хурд 16 хувиар нэмэгдэж байсан гэнэ.
4. Булчингаа хөгжүүлцгээе: Салмон загас
Өндөр үр дүн хүсэгчдэд зориулан хэлэхэд хамгийн түрүүнд идэх хоол чинь Салмон загас байх хэрэгтэй шүү. Уураг ихээр агуулдаг учир хүнд хэцүү дасгал сургуулалт дууссаны дараа биеийн булчингуудыг нэгтгэж өгнө. Мөн витамин Д -ээр баялаг тул булчинг томруулахад тусална.
5. Үрэвслийн эсрэг: Цагаан гаа
Фитнес төв дээрх хүнд өдрийн дараа бие чинь бага зэрэг буларсан хөндүүрлэсэн байж магадгүй. Үүнээс болоод хүмүүс цаашдаа хичээх нь багасч, хүнд дасгал хийхээ больчихдог. Сульдаж ядарсан булчин шөрмөсөө амраахын тулд цагаан гаа идээрэй. Энэ нь өвчнийг намдааж, хөшиж хавдахыг багасгадаг. Өдөр тутам хэрэглэвэл үр дүнтэй.

0 Сэтгэгдэл