96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Умард Солонгосын гурван хүүхэд тутмын нэг нь хоол хүнсний дутагдалтай

Умард Солонгосын тав хүртэлх насны гурван хүүхэд тутмын нэг нь хоол хүнсний дутагдалд орсон бол эмэгтэйчүүдийн гуравны нэг нь тураалтай байна гэж НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтнууд мэдээллээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Азийн асуудал хариуцсан төлөөлөгч Дамиан Кин үүнийг Солонгост энэ жил тохиосон их ган, хуурайшил нь ургацад муугаар нөлөөлж цагаан будаа, эрдэнэ шишийн ургац муу авсантай холбоотой гэсэн байна. Энэ жил нийтдээ Умардын хураасан ургац өмнөх жилийнхээс 10-15 хувь буурчээ.
Энэ оронд нүүрлээд байгаа өлсгөлөнгийн аймшигт үр дагаврыг улам хүндэрчихээс сэргийлж НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс Умард Солонгост худалдах хүнсний бүтээгдхүүн худалдан авах хөрөнгө хуримтлуулах хугацааг 2016 оны зургадугаар сар хүртэл сунгасан байна. Нийитдээ 160 сая доллар цуглуулахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар арай гэж талыг нь олжээ.

0 Сэтгэгдэл