БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Оюутолгойн үйл ажиллагааны зардалд хяналт тавина
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэж Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Энэ нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай Оюутолгойн асуудлаар уулзсантай холбоотой юм байна. Тэд гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгчээ.
Тухайлбал, “Оюутолгой” компани нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Тэгвэл цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна. Мөн “Онтре Гоулд” компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийг “Оюутолгой”-д шилжүүлэх эсвэл тус компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компанид шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Түүнчлэн уулзалтын үеэр Ерөнхий сайд “Оюутолгой” компанид Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг даалгасан байна. Харин энэ асуудлаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд мэдээлэл өгөхдөө “Энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурлын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий. Гэхдээ дараагийн ээлжид Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюутолгой” компаниас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно” гэж хэлжээ.
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэж Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Энэ нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай Оюутолгойн асуудлаар уулзсантай холбоотой юм байна. Тэд гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгчээ. Тухайлбал, “Оюутолгой” компани нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Тэгвэл цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна. Мөн “Онтре Гоулд” компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийг “Оюутолгой”-д шилжүүлэх эсвэл тус компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компанид шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл