УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“ДМЮ” Хөх хотод аваргаллаа
БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн энэ сарын 23-27-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болж өнгөрлөө. ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн газар хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын “ДМЮ” клубийн баг тамирчид аваргалжээ.
Тэд “А” хэсэгт ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 3:2, Бугат аймгийн шигшээ багийг 7:1, нутаг нэгт “Хараацай”-г 2:0-ээр буулган авч, хагас шигшээд шалгарсан. Гэвч хасагдах шатанд амаргүй тоглолтууд хийжээ. Б.Батзаяа дасгалжуулагчтай “ДМЮ” хагас шигшээд Монголын өсвөрийн хөлбөмбөгийн өөр нэг шилдэг клуб болох “Дэрэн”-тэй таарч, үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцсэн байна. Улмаар, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад “ДМЮ” клубийн хаалгач Г.Мөнх-Оргил эсрэг багийн хоёр ч цохилтыг хааснаар баг нь 4-2-оор ялсан билээ.
“Монголын дерби”-д ялалт байгуулсан “ДМЮ” шигшээ тоглолтод Ордос аймгийн шигшээ багийг 5:2-оор буулган авснаар энэ онд Монголд үзүүлсэн амжилтаа Өвөрмонголд ч үргэлжлүүлж чадлаа. Тус клубийн баг энэ жил 15 хүртэлх насны ангилалд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан гадаа талбай, футзалын улсын аваргад алтан медаль хүртээд байсан юм. Багийн бүрэлдэхүүнд А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, А.Баттулга, Г.Мөнх-Оргил, С.Жамбалбавуу, Б.Чойжилсүрэн, Ү.Мөнх-Эрдэнэ, Л.Алтангэрэл, А.Есөнхүсэл нарын өсвөрийн тамирчид байдаг.
БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн энэ сарын 23-27-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болж өнгөрлөө. ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн газар хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын “ДМЮ” клубийн баг тамирчид аваргалжээ.Тэд “А” хэсэгт ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 3:2, Бугат аймгийн шигшээ багийг 7:1, нутаг нэгт “Хараацай”-г 2:0-ээр буулган авч, хагас шигшээд шалгарсан. Гэвч хасагдах шатанд амаргүй тоглолтууд хийжээ. Б.Батзаяа дасгалжуулагчтай “ДМЮ” хагас шигшээд Монголын өсвөрийн хөлбөмбөгийн өөр нэг шилдэг клуб болох “Дэрэн”-тэй таарч, үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцсэн байна. Улмаар, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад “ДМЮ” клубийн хаалгач Г.Мөнх-Оргил эсрэг багийн хоёр ч цохилтыг хааснаар баг нь 4-2-оор ялсан билээ.
“Монголын дерби”-д ялалт байгуулсан “ДМЮ” шигшээ тоглолтод Ордос аймгийн шигшээ багийг 5:2-оор буулган авснаар энэ онд Монголд үзүүлсэн амжилтаа Өвөрмонголд ч үргэлжлүүлж чадлаа. Тус клубийн баг энэ жил 15 хүртэлх насны ангилалд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан гадаа талбай, футзалын улсын аваргад алтан медаль хүртээд байсан юм. Багийн бүрэлдэхүүнд А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, А.Баттулга, Г.Мөнх-Оргил, С.Жамбалбавуу, Б.Чойжилсүрэн, Ү.Мөнх-Эрдэнэ, Л.Алтангэрэл, А.Есөнхүсэл нарын өсвөрийн тамирчид байдаг.
0 Сэтгэгдэл
























