96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Иран бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргана
Иран улс бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргаж, цахим төлбөр тооцооны системд шилжихээр төлөвлөж байна. Улсын өмнөд бүсийн худалдааны чөлөөт бүсэд энэ системийг эхлэн туршиж үзэх юм.
Ираны Төв банкны ерөнхийлөгч Валлиола Сейф уг төлөвлөгөөг Ираны Киш аралд эхлэн турших хэрэгтэй хэмээн даваа гарагт Тасним агентлагт мэдээлэв. Киш арал бол Персийн булангийн худалдааны чөлөөт бүс юм. Олон дэлгүүр, орчин үеийн зочид буудал, жуулчид зорьдог газартай учир тус арал нь хэрэглэгчдийн диваажин билээ.
Өнгөрсөн жилүүдэд Ираны нийгэм, эдийн засгийн салбарт цахим төлбөр тооцооны систем эерэг үр дүн авчраад байна хэмээн Сейф хэлжээ.
Гэвч цахим карттай Ираны иргэд одоог хүртэл бэлэн мөнгөөр төлбөр хийдэг байна. Зарим дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ карт уншигч ашигладаггүй. Түүнчлэн олон улсын төлбөрийн картаар байнга төлбөр хийх бололцоогүй байдаг юм.
Долдугаар сард Иран улс дэлхийн зургаан том улсаас бүрддэг P5+1 зуучлагч бүлэгтэй аюулгүй цөмийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тус улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах юм.
Хориг арга хэмжээг цуцалсны дараа жуулчдын урсгал хурдацтай нэмэгдэнэ хэмээн Иран улс хүлээж буй. Шинэ цахим төлбөр тооцооны тогтолцоо бүх төлбөрийг хялбарчлах юм.
Иран улс бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргаж, цахим төлбөр тооцооны системд шилжихээр төлөвлөж байна. Улсын өмнөд бүсийн худалдааны чөлөөт бүсэд энэ системийг эхлэн туршиж үзэх юм.Ираны Төв банкны ерөнхийлөгч Валлиола Сейф уг төлөвлөгөөг Ираны Киш аралд эхлэн турших хэрэгтэй хэмээн даваа гарагт Тасним агентлагт мэдээлэв. Киш арал бол Персийн булангийн худалдааны чөлөөт бүс юм. Олон дэлгүүр, орчин үеийн зочид буудал, жуулчид зорьдог газартай учир тус арал нь хэрэглэгчдийн диваажин билээ.

0 Сэтгэгдэл