96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд Жимми Моралес тэргүүлсэн гэв
Хошин урлагийн жүжигчин Жимми Моралес өөрийн эх орон Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэн өрсөлдөж, ялагчаар өөрийгөө зарласан тухай мэдээллийн агентлагууд бичиж эхлэв. Гватемал улсын 50 дахь Ерөнхийлөгч болохыг албаныхан сонгуулийн өмнө үгүйсгээгүй юм. Урьдчилсан санал хураалтад тэрээр маш өндөр үнэлгээ авсан бөгөөд сонгогчид улс эх орондоо их зүйл хийнэ гэж түүнд итгэж байгаа бололтой. Өдгөө 46 настай Моралес урьдчилсан байдлаар 69 хувийн санал авч, тэргүүлэх амжилт үзүүлсэн байна. Тэргүүн хатагтай асан Сандра Торрес түүнтэй өрсөлдөж 31 хувийн санал авсан гэнэ.
Гватемал улсад авлига хээл хахууль газар авч, нийгмийн “ялзарсан” байдал цаашид үргэлжлэх болзошгүй учир Ерөнхийлөгчийн сонгуульд шударга хүн хэрэгтэй гэж ард түмэн байр сууриа илэрхийлсэн байна. Сандра Торрес нь 2008 оноос 2011 оны хооронд тэргүүн хатагтай байсан юм. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Алваро Коломын хуучин эхнэр байсан бөгөөд Үндэсний итгэл найдварын нэгдэл намаас энэ удаад нэр дэвшсэн аж. 15 сая хүн амтай Гватемал улсын хувьд Жимми Моралес дараагийн Ерөнхийлөгч байх нь гарцаагүй мэт мэдээ мэдээлэл гарсаар байна.
Хошин урлагийн жүжигчин Жимми Моралес өөрийн эх орон Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэн өрсөлдөж, ялагчаар өөрийгөө зарласан тухай мэдээллийн агентлагууд бичиж эхлэв. Гватемал улсын 50 дахь Ерөнхийлөгч болохыг албаныхан сонгуулийн өмнө үгүйсгээгүй юм. Урьдчилсан санал хураалтад тэрээр маш өндөр үнэлгээ авсан бөгөөд сонгогчид улс эх орондоо их зүйл хийнэ гэж түүнд итгэж байгаа бололтой. Өдгөө 46 настай Моралес урьдчилсан байдлаар 69 хувийн санал авч, тэргүүлэх амжилт үзүүлсэн байна. Тэргүүн хатагтай асан Сандра Торрес түүнтэй өрсөлдөж 31 хувийн санал авсан гэнэ. Гватемал улсад авлига хээл хахууль газар авч, нийгмийн “ялзарсан” байдал цаашид үргэлжлэх болзошгүй учир Ерөнхийлөгчийн сонгуульд шударга хүн хэрэгтэй гэж ард түмэн байр сууриа илэрхийлсэн байна. Сандра Торрес нь 2008 оноос 2011 оны хооронд тэргүүн хатагтай байсан юм. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Алваро Коломын хуучин эхнэр байсан бөгөөд Үндэсний итгэл найдварын нэгдэл намаас энэ удаад нэр дэвшсэн аж. 15 сая хүн амтай Гватемал улсын хувьд Жимми Моралес дараагийн Ерөнхийлөгч байх нь гарцаагүй мэт мэдээ мэдээлэл гарсаар байна.
0 Сэтгэгдэл
























