Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Их Британи улсын цөмийн нөөц улам их болжээ

Их Британийн цөмийн зэвсэг, нэгжийн ширхэг болон нийт үнэ олон улсын төсөөлж байсан дүнгээс хамаагүй их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тус улсад тогтоосон хэмжээ нь 256 тэрбум ам.доллар гэж байсан ч үүнээс давсан тоо гарсан нь дэлхий нийтийг гайхшруулсан байна. Олон улсын цөмийн эрчим хүч, НҮБ-ын Цөмийн хөтөлбөр, нэгж зэвсгийн талаар баталсан хууль журам нь Их Британи улсад зөрчигдсөн байна гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас шалгалт хийсэн байдаг. Гэтэл ердөө гурван жилийн дараа Их Британи улс нууцаар цөмийн зэвсгийн тоо, санхүүжүүлэлтээ хэтрүүлэн, бүс нутагт аюултай байдал үүсгээд зогсохгүй, олон улсын баталсан хууль дүрмийг зөрчсөн бололтой. Уг нь албаныхан Их Британи улсын цөмийн эрчим хүчний тогтоосон үнийн дүнг 167 тэрбум паунд буюу 256 тэрбум ам.доллар байхаар баталсан. Мэдээллийн мөрөөр олон улсын шинжээчид Их Британид албан ёсоор шалгалт хийж, нөхцөл байдалд бодитойгоор хандахаар шийдсэн аж. Шотландын үндэсний намын зүгээс Их Британи улсын газар нутагт сүүлийн жилүүдэд юунд бэлдээд ийм их хөрөнгө мөнгө цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэгт ашиглаад байгааг ойлгохгүй байна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерун цөмийн эрчим хүчний төсвийг жилээс жилд нэмж байсан шалтгаан нь юу вэ гэдгийг албаныхан тодруулахыг хүсч байгаа юм.
Сүүлийн жилүүдэд төсвийг нэмэх ганц л шалтгаан байгаа, Их Британи улсад өөр салбарт хөрөнгө оруулалт, төсөв нэмэх нь ашиггүй гэдгийг ажиглагчид дүгнэжээ. Салбарын сайд нь ч энэ талаар хариу тайлбар хийгээгүй. Мэргэжилтнүүд Их Британи улсын цөмийн эрчим хүчний салбарын хөгжил 2060 он хүртэл энэ байдлаар үргэлжилнэ гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэ нь тус улсын ДНБ-д ч сөрөг нөлөө үзүүлсээр байгааг барууны хэвлэлүүд онцолжээ.

0 Сэтгэгдэл