96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Салех намын даргын албан тушаалаасаа огцров
Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех олон жил тэргүүлсэн Бүх ардын конгресс /БАК/ намын даргын албан тушаалаас огцорчээ. Энэ тухай телевизийн "Аль-Жазира" суваг мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр, “БАК намын удирдлага Салехыг намын даргын албан тушаалаас нь огцруулсан байна”. Түүгээр барахгүй тус намын удирдлага Йемений улс төрийн томоохон нэгдэл болох намаа удирдах хүсэлтийг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Абд Раббо Мансуру Хадид тавьжээ. Хади одоогоор энэ саналд хариу өгөөгүй байна.
Йемений албан ёсны эрх баригчдын эсрэг дотоодын мөргөлдөөнд Салех шиит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнтэй холбоотон болсон юм. Салехыг цэргийн зарим анги болон Үндэсний гвардын түүнд үнэнч цэргүүд дэмждэг.
Йемений Засгийн газрыг дэмжигч хүчинтэй хийж буй тэмцэлд босогчид ялагдсаныг Салех хүлээн зөвшөөрч байна гэдэг дүгнэлтийг ажиглагчид энэ сарын эхээр түүний телевизүүдэд өгсөн ярилцлагуудын дараа хийжээ. Шинжээчдийн онцлон тэмдэглэснээр, Салех сэтгүүлчидтэй ярилцаж байхдаа эх орноосоо удахгүй гаргахаа үгүйсгээгүй гэдэг ойлголтыг өгсөн байна.
Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех олон жил тэргүүлсэн Бүх ардын конгресс /БАК/ намын даргын албан тушаалаас огцорчээ. Энэ тухай телевизийн "Аль-Жазира" суваг мэдээлжээ. Тус сувгийн мэдээлснээр, “БАК намын удирдлага Салехыг намын даргын албан тушаалаас нь огцруулсан байна”. Түүгээр барахгүй тус намын удирдлага Йемений улс төрийн томоохон нэгдэл болох намаа удирдах хүсэлтийг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Абд Раббо Мансуру Хадид тавьжээ. Хади одоогоор энэ саналд хариу өгөөгүй байна.

0 Сэтгэгдэл