БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Алтан намар 2015” нээлтээ хийлээ
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос "Алтан намар 2015” хөгжмийн наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулж буй билээ. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх наадмын нээлт өчигдөр УДБЭТ-ын концертын танхимд болов. Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн зохиолчийн 30 гаруй бүтээл тоглогдоно. Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд симфони найрал хөгжимд зориулсан төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээр оролцож буйгаараа онцлогтой.
Харин Улсын филармонийн симфони найрал, үлээвэр найрал хөгжмийн цөөхүүл зэрэг мэргэжлийн хөгжмийн байгууллагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй юм. Наадмын хүрээнд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан хөгжмийн болон дууны тоглолтыг ирэх сарын 9-14-нд зохион байгуулахаар болсон. Мөн төр засаг хямралтай байгаа учраас "Алтан намар 2015" наадмыг төсөв, санхүүжилтгүй, зөвхөн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буйг МХЗХ-ны захирал Х.Алтангэрэл дуулгасан юм.

0 Сэтгэгдэл