96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Сергей Левченко: Ялагдсан нэр дэвшигчийн ”Нэгдсэн Орос” намтай нягт хамтран ажиллана
Өнгөрсөн сард тус улсад болсон орон нутгийн сонгуулийн санал хураалтаар Эрхүү мужид Оросын Коммунист намаас нэр дэвшигч Сергей Левченко сонгогчдын 70 хувийн санал авч ялсан билээ.
Түүний энэхүү ялалт өмнөх мужийн захирагчийн байр суурийн сул тал болон бүс нутгийн онцлогтой холбоотой юм. Гэхдээ шинээр сонгогдсон захирагч ялагдсан нэр дэвшигчийн “Нэгдсэн Орос” намтай цаашид нягт хамтран ажиллах төлөвтэй байгаа талаар өнөөдөр Оросын “Коммерсант”сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Тэрбээр "Манай бүс нутаг бол өвөрмөц. Миний бодлоор энд эрх чөлөөг эрхэмлэдэг сайхан хүмүүс аж төрдөг. Бусад бүс нутгийн иргэдийг үгүйсгэж байгаа бус, гэхдээ манайхан шиг албадлагатай учирч байгаагүй болов уу. Эрхүү мужид энэ нь нэлээд газар авсан байсан. Би энд өмнөх захирагчийг муу байсан, харин би сайн гэж хэлэх гээгүй. Гэхдээ ийм хандлага өмнө Оросын Коммунист намын /КПРФ/ нэр дэвшигчийг Братск , Иркутск хотын даргын сонгуульд өрсөлдөж байхад ажиглагдаж байсан. Ангарск хотод ч орон нутгийн эрх баригчдын дийлэнх суудлыг коммунистууд авсан шүү дээ. Энгийнээр хэлэх юм бол туршлага дээрээ л суралцах хэрэгтэй гэж хэлье дээ” хэмээн Сергей Левченко ярьжээ.
“Ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа та бүс нутгийг хийжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьсан. Гэтэл таны өмнө энэ албан тушаалд байсан нэг ч хүн “Газпром”-той тохиролцож чадаагүй. Та энэ зорилтоо хэрхэн яаж шийдэх гэж бодож байна ?”гэсэн асуултанд,
Сергей Левченко, “Миний бодлоор, бүс нутгийн хэрэгцээнд “Ковыктины” орд газраас жил тутамд 3-5 млрд.шоо метр хий нийлүүлэх төслийг “Газпром”” өмнө хэлэлцэж байгаагүй. Ингэхдээ энд ямар ч сүлжээ барьж байгуулах хэрэггүй. Өөрөөр хэлбэл,” Газпром”-ыг бүс нутгийг хийжүүлэх төсөлд татан оролцуулах гэхээр манайх бага хэмжээтэй төсөлд оролцохгүй, энэ чинь эдийн засгийн үр ашиггүй гэдэг. Хэрвээ бид “Газпром”-д бидэнд хий л хэрэгтэй байна, бид өөрсдөө хөрөнгө оруулагчаа, хэрэглэгчээ олъё гэхэд тэд татгалзана гэж үү? Ингэхдээ тэдэнд юу ч зөөх хэрэггүй, тэд зөвхөн хийгээ ашигтай худалдах л хэрэгтэй болно” хэмээн хариулжээ.
Өнгөрсөн сард тус улсад болсон орон нутгийн сонгуулийн санал хураалтаар Эрхүү мужид Оросын Коммунист намаас нэр дэвшигч Сергей Левченко сонгогчдын 70 хувийн санал авч ялсан билээ.Түүний энэхүү ялалт өмнөх мужийн захирагчийн байр суурийн сул тал болон бүс нутгийн онцлогтой холбоотой юм. Гэхдээ шинээр сонгогдсон захирагч ялагдсан нэр дэвшигчийн “Нэгдсэн Орос” намтай цаашид нягт хамтран ажиллах төлөвтэй байгаа талаар өнөөдөр Оросын “Коммерсант”сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

0 Сэтгэгдэл