С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг шилдгээр шалгарлаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд боллоо.
Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :
· Нэгдүгээр байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг
· Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг
· Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
· Тусгай байранд Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарлаа.
Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорлоо.
Уралдааны шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний 12:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

0 Сэтгэгдэл