Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Залуучуудын ДАШТ-д манай улсаас 13 жүдоч хүч үзнэ
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд зохион байгуулагдана. Тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо.
Манай улсаас 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсыг зорих бөгөөд үүнээс 13 жүдоч тус тэмцээнд зодоглоно. Тэмцээнд “Миами-2014” залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ Б.Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ Г.Баттулга тэргүүтэй эрэгтэй долоон жүдоч хүч үзэж, тэднийг Монголын Жүдо бөхийн холбооны дэргэдэх Жүдо Академийн багш Д.Батсайхан, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Н.Баатарболд нар дасгалжуулна.
Эмэгтэйчүүдийн ангилалд “Женко” клубийн тамирчин Г.Наранцэцэг, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Э.Гэрэлмаа тэргүүтэй зургаан тамирчин ангилал тус бүртээ хүч үзэж, “Женко” клубийн, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа тэднийг дасгалжуулах аж.
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд зохион байгуулагдана. Тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо. Манай улсаас 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсыг зорих бөгөөд үүнээс 13 жүдоч тус тэмцээнд зодоглоно. Тэмцээнд “Миами-2014” залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ Б.Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ Г.Баттулга тэргүүтэй эрэгтэй долоон жүдоч хүч үзэж, тэднийг Монголын Жүдо бөхийн холбооны дэргэдэх Жүдо Академийн багш Д.Батсайхан, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Н.Баатарболд нар дасгалжуулна.
Эмэгтэйчүүдийн ангилалд “Женко” клубийн тамирчин Г.Наранцэцэг, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Э.Гэрэлмаа тэргүүтэй зургаан тамирчин ангилал тус бүртээ хүч үзэж, “Женко” клубийн, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа тэднийг дасгалжуулах аж.
0 Сэтгэгдэл
























