БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Turquoise Hill Resources” компани нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргажээ
“Оюутолгойн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өгсөн” гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад оролцох үеэрээ хэлжээ.
Оюутолгойн далд уурхайн гэрээ нь УИХ-ын түвшинд маргаантай байгаа ч “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн батлан даалт нь далд уурхайн бүтээн байгуулалтад тус компани итгэл хүлээлгэж байгаагийн илрэл гэж М.Энхсайхан дүгнэж байгаа юм байна. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий захирал Б.Бямбасайханд “Дээрх боломжийг тооцож ажиллах шаардлагатай” гэж хэлсэн бол ирэх хавар Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт, станцаа барьж эхлэх чиглэлд анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болгожээ.
Сайханбилэг хятадуудад алeргитэй нөхөр юм аа ! Оюу толгойн дуулиант гэрээ хийсэн Сан овогт Баярцогтыг ийтгэхийн оронд өөд нь татаад л , таван толгойг хятадуудад тавиад туучих гэрээ хийхийг завдсан Мэ овогт Энхсайханд хариуцлагатай ажилд томилж байдаг ! Урд хөршөөс ямар нэг асуудал байна уу ? наймаалцсан юм уу !? Монгол төр бохирдожээ, цусаараа ч бодлогоороо ч .
“Оюутолгойн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өгсөн” гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад оролцох үеэрээ хэлжээ. Оюутолгойн далд уурхайн гэрээ нь УИХ-ын түвшинд маргаантай байгаа ч “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн батлан даалт нь далд уурхайн бүтээн байгуулалтад тус компани итгэл хүлээлгэж байгаагийн илрэл гэж М.Энхсайхан дүгнэж байгаа юм байна. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий захирал Б.Бямбасайханд “Дээрх боломжийг тооцож ажиллах шаардлагатай” гэж хэлсэн бол ирэх хавар Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт, станцаа барьж эхлэх чиглэлд анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болгожээ.
0 Сэтгэгдэл
2015.10.21
























