96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ОХУ Туркийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ
Цэргийн хамтын ажиллагааны ил тод байдалд түлхэц болох зорилгоор Туркийн нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ын цэргийн шинжээчид энэ долоо хоногт ажиглалтын нислэг хийнэ гэж тус улсын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.
“Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд ажиглалтын нислэгийг энэ сарын 12-16-нд хийх бөгөөд Диярбакыр хот дахь нисэх онгоцны буудлаас үйлдэнэ. Энэ удаагийн нислэг ОХУ-ын энэ жилд гэрээнд нэгдсэн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр хийж буй ажиглалтын 33 дахь нислэг болж байна.
Туркийн шинжээчид нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ОХУ-ын мэргэжилтнүүдийн ашиглаж байгаа болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ.
Энэ сарын 3-нд ОХУ-ын “Су-30” сөнөөгч онгоц Туркийн агаарын орон зайд нэвтэрсэн нь цаг агаарын таагүй байдлын улмаас болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Энэ хэрэг хоёр орны харилцаанд нөлөөлөөгүй бөгөөд цаашид ийм зүйл болохгүй гэсэн баталгааг ОХУ өгсөн гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байна.
оросууд хөдөлж эхэлж байна дайн боллоо доо.
Цэргийн хамтын ажиллагааны ил тод байдалд түлхэц болох зорилгоор Туркийн нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ын цэргийн шинжээчид энэ долоо хоногт ажиглалтын нислэг хийнэ гэж тус улсын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.“Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд ажиглалтын нислэгийг энэ сарын 12-16-нд хийх бөгөөд Диярбакыр хот дахь нисэх онгоцны буудлаас үйлдэнэ. Энэ удаагийн нислэг ОХУ-ын энэ жилд гэрээнд нэгдсэн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр хийж буй ажиглалтын 33 дахь нислэг болж байна.
Туркийн шинжээчид нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ОХУ-ын мэргэжилтнүүдийн ашиглаж байгаа болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ.
Энэ сарын 3-нд ОХУ-ын “Су-30” сөнөөгч онгоц Туркийн агаарын орон зайд нэвтэрсэн нь цаг агаарын таагүй байдлын улмаас болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Энэ хэрэг хоёр орны харилцаанд нөлөөлөөгүй бөгөөд цаашид ийм зүйл болохгүй гэсэн баталгааг ОХУ өгсөн гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
2015.10.13
























