Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Төгс-Амгалан: Титмээ аваад удахгүй очно
А.АКЭРКЭ

“Miss world mongolia-2015” тэмцээнд амжилттай оролцсон  “Аз молл” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн  “Miss  Canada Globe” тэмцээнд оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр 90 орны гоо бүсгүйтэй Канадын Торонто хотод өрсөлдөж үелзүүр бүжгийн үзүүлбэрээр шилдэг аравт багтаж чадсан билээ. Энэ тухайгаа “Улс үндэстэн бүр өөрийн онцлогийг тусгасан ардын бүжгийн урлагтай. Тиймээс бүжгийн үзүүлбэр үзүүлье гэж бодсон.

Монгол ардынхаа үелзүүр бүжгээрээ топ 10-т шалгарч чадсандаа баяртай байгаа. Би энэхүү бүжгээр Монголынхоо бүжгийн урлагийн сайхныг л хүмүүст харуулахыг зорьсон” гэж байсан. Түүгээр ч барахгүй “Мисс болно гэсэн зорилгодоо хүрч Монголынхоо төдийгүй, хилийн дээс  алхаад амжилтад хүрэхийн тулд зүтгэж явна. Илүү их амжилт гаргана. Би энэ тэмцээний миссийн титмийг тэргүүндээ залаад эх орондоо очихын тулд хичээх болно” гэж байсан. Тэгвэл тэрээр зорилгодоо хүрч Бөмбөрцгийн мисс тэмцээнээс эх орондоо Miss Tourism буюу Mисс аялал жуулчлал, авьяаслаг миссийн шилдэг аравт багтсан амжилттайгаар титмийн эзэн болжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Miss Tourism” болоод тайзны ард цэцэг аваад бөөн баяр болж байна. Эх орныхоо тухай илтгэл тавьж гадаадынхны нийтлэг ойлголтыг өөрчилж, тэдэнд Монголын талаархи шинэ сэтгэхүйг бий болгож чадлаа. Энд ирсний минь хүсэл тэмүүлэл биеллээ оллоо. Намайг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Зорьсондоо хүрсэн болохоор санаа амраад сууж байна. Удахгүй эх орондоо титмээ аваад очно” гэсэн мэдээлэл бичиж үлдээжээ.

Дашрамд сонирхуулахад, Бөмбөрцгийн миссээр Флиппин бүсгүй тодорсон бол удаахь байруудад Албани, Македон, Хятад, Францын гоо бүсгүйчүүд шалгарчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан