96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Иргэний хуулийн тайлбар” ном хэвлэн гаргалаа
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хуулийн тайлбар” /Гэрээний эрх зүй 2/ ном эрхлэн гаргалаа. Уг номонд Иргэний хуулийн 25-30 дугаар бүлэг “Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг”-тэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарласан байна. Эдийн засгийн харилцаанд нэгэнт бий болсон санхүүгийн түрээс франчайзийн гэрээ болон нийтэд түгээмэл хэрэглэгддэг эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээний хуулийн зохицуулалтыг тайлбарласан нь аливаа гэрээний харилцааны агуулгыг зөв тодорхойлох, улмаар ойролцоо төрлийн гэрээнээс ялгах зэрэг хууль хэрэглээний ач холбогдолтой болсон аж.
Энэ бүтээл нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2007 онд хэвлэн гаргаж байсан “Иргэний хуулийн дэлгэрэнгүй тайлбар” /Гэрээний эрх зүй 1/ номын үргэлжлэл болон гарч байгаа гэнэ.
Иргэний хуулийн тайлбар нь шүүгчдийн онолын сэтгэлгээг хөгжүүлэх, эрх зүйн шинжлэх ухаан, практикийг хослуулах, хуулийг нэг мөр зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтойгоос гадна оюутан, багш, судлаачид сургалтын болон эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэх боломжтой юм байна.

Б.Алтан
0 Сэтгэгдэл