96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
АНУ-тай хэлэлцээ хийхийг ОХУ зөвшөөрчээ
Сирийн агаарын орон зайн аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хийх хэлэлцээнд оролцохыг ОХУ-ын эрх баригчид зөвшөөрсөн гэж Пентагон мэдээлжээ.
“Сирид явуулж буй агаарын ажиллагааны аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх саналд Америкийн Батлан хамгаалах яам Оросын яамнаас албан ёсоор хариу авсан” гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Оросын тал саналыг судалж байна гэж Кук хэлжээ. Түүний хэлснээр, хэлэлцээг амралтын өдрүүдэд хийж магадгүй.
Сирид явуулж буй цэргийн ажиллагааг АНУ ОХУ-тай зохицуулах төлөвлөгөөгүй байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Эштон Картер 10 дугаар сарын 7-нд мэдэгджээ.
“ОХУ буруу стратегийг сонгосон гэж бид үзэж байгаа. Тэд “Лалын улс”-тай холбоогүй байд цохилт өгсөөр байгаа бөгөөд энэ бол маш ноцтой алдаа гэж бид үзэж байна” гэж Картер мэдэгдсэн байна.
Нислэгийн аюулгүй байдал зэрэг Сирийн ажиллагааны зөвхөн техникийн асуудлыг АНУ тус улстай хэлэлцэнэ гэж тэрбээр нэмж хэлжээ. АНУ “Лалын улс” бүлэглэлийг террорист байгууллага гэж үзэхгүй байгаа бөгөөд тус бүлэглэлийн босогчдын байрлалын талаарх мэдээллийг ОХУ-д өгөхөөс нэг бус удаа татгалзсан гэж Оросын Батлан хамгаалах яам хариуд нь мэдэгджээ.
Сирийн агаарын орон зайн аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хийх хэлэлцээнд оролцохыг ОХУ-ын эрх баригчид зөвшөөрсөн гэж Пентагон мэдээлжээ.“Сирид явуулж буй агаарын ажиллагааны аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх саналд Америкийн Батлан хамгаалах яам Оросын яамнаас албан ёсоор хариу авсан” гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл