БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
20 орон нэгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртсөн улс орнуудын нэгдэл болох “V20” хэмээх эвсэл байгуулж буйгаа дэлхийн 20 орны Засгийн газрын төлөөлөгчид пүрэв гарагт мэдэгджээ.

Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, үүнтэй холбогдох шийдвэрийг Перу улсын нийслэл Лима хотод нийтэлсэн байна. Тус хотод энэ долоо хоногт Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жил тутмын нүүдлийн хурал болж байгаа юм.
Шинэ бүлгийн бүрэлдэхүүнд Афганистан, Бангладеш, Барбадос, Бутан, Вануату, Вьетнам, Зүүн-Тимор, Гана, Кени, Кирибати, Коста-Рика, Мадагаскар, Мальдив, Балба, Руанда, Сент-Люсия, Танзани, Тувалу, Филиппин болон Этиоп улс оржээ.
“V20” эвслийн гол зорилго нь байгалийн гамшгийн уршгийг арилгахад зарцуулах зардлыг нөхөхөд ашиглаж болох нийтлэг санг төрийн болон хувийн хөрөнгөөр байгуулах юм. Улс хоорондын шинэ нэгдэл нь Францын нийслэл Парис хотод уур амьсгалын асуудлаарх бага хурал болохоос өмнө хоёр сарын хугацаанд байгуулагджээ. Уг бага хурлын үеэр хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах тухай гэрээг хэлэлцэнэ.

0 Сэтгэгдэл