96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Руперт МЕрдок: Бидэнд жинхэнэ хар ерөнхийлөгч хэрэгтэй байна
Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн Руперт Мердок АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжиллээ. Тэрээр өөрийн жиргээнд “Бидэнд жинхэнэ хар Ерөнхийлөгч хэрэгтэй байна” гэх утгатай зүйл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ-д өнгөт арьстай иргэдийн эрхийг хамгаалдаг өнгөт арьстай ерөнхийлөгч хэрэгтэй байгаа талаар тэрээр хэлэх гэсэн бололтой.
Руперт Мердок “Жинхэнэ” гэдэг үгийг ийнхүү хашилтад хийснээр цаагуураа олон утгатай зүйлийг хэлэх гэсэн нь илэрхий. Африк гаралтай АНУ-ын анхны өнгөт арьстай Ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намынханд хангалттай улс төрийн давуу байдал авчраагүй, эдийн засгийн болон бодлогын хэмжээнд алдаа дутагдалтай ажиллаж байгаа гээд сүүлийн хэдэн сар шүүмж ихтэй байна. Тиймээс Руперт Мердок Барак Обамагийн төрийн ажлыг үнэлэхгүй байгаа нь жиргээнээс нь харагдаж буй юм. Ямартай ч, АНУ-д шинэ Ерөнхийлөгчийн цаг үе айсуй. Гэхдээ аль намаас гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа. Ирэх жил намын бодлогоор Ерөнхийлөгчийн сунгааг хийх нь хамгийн зөв сонголт гэдгийг албаныхан онцолсоор байна.
Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн Руперт Мердок АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжиллээ. Тэрээр өөрийн жиргээнд “Бидэнд жинхэнэ хар Ерөнхийлөгч хэрэгтэй байна” гэх утгатай зүйл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ-д өнгөт арьстай иргэдийн эрхийг хамгаалдаг өнгөт арьстай ерөнхийлөгч хэрэгтэй байгаа талаар тэрээр хэлэх гэсэн бололтой. Руперт Мердок “Жинхэнэ” гэдэг үгийг ийнхүү хашилтад хийснээр цаагуураа олон утгатай зүйлийг хэлэх гэсэн нь илэрхий. Африк гаралтай АНУ-ын анхны өнгөт арьстай Ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намынханд хангалттай улс төрийн давуу байдал авчраагүй, эдийн засгийн болон бодлогын хэмжээнд алдаа дутагдалтай ажиллаж байгаа гээд сүүлийн хэдэн сар шүүмж ихтэй байна. Тиймээс Руперт Мердок Барак Обамагийн төрийн ажлыг үнэлэхгүй байгаа нь жиргээнээс нь харагдаж буй юм. Ямартай ч, АНУ-д шинэ Ерөнхийлөгчийн цаг үе айсуй. Гэхдээ аль намаас гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа. Ирэх жил намын бодлогоор Ерөнхийлөгчийн сунгааг хийх нь хамгийн зөв сонголт гэдгийг албаныхан онцолсоор байна.
0 Сэтгэгдэл
























