96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Бенжамин Нетаняху ХБНГУ-д хийх айлчиллаа цуцлав

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху ХБНГУ-д хийх айлчлалаа цуцалсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Учир нь, өнгөрсөн лхагва гарагийн оройноос өчигдөр хүртэл үргэлжилсэн үймээн самуун газар авч, Палестины цэргийнхэн цагдаагийнхантай хамтран үймээн дэгдээгчдийг тараахыг оролдсон боловч тусгай хүчнийхэн ч тарааж дийлэхгүй байгаа юм байна. Еврейчүүдийн хоёр ч сүм хийдийг нураасан үйл явдлаас үүдэлтэй энэхүү эсэргүүцлийн жагсаал, үймээн самуунаас болж эрх баригчид зэвсэг хангинуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Тэд асуудлыг цэрэг цагдаа биш тайван замаар шийдэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.
Йерусалемд болсон хутгатай этгээдийн дайралтаас болж хоёр дахь эмэгтэй амиа алдсан үйл явдал нь асуудлыг улам хүндрүүлсэн бөгөөд хэдэн 10 хүн мөргөлдөөний үеэр бэртэж гэмтсэн үйл явдал өрнөж байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол хяналтыг цэргийнхэн авахаас өөр аргагүй гэдгийг албаныхан өгүүлэв. Гэхдээ олон улсын ажиглагчид үүнийг анхааралдаа авсан хэвээр байгаа гэдгийг давхар сануулжээ. Өнгөрсөн жилийн үймээн самуунаас эхлэлтэй зургаан сарын дайныг дахин эхлүүлэхгүй байхыг ажиглагчид ч талуудад сануулсаар байгаа юм.

0 Сэтгэгдэл