Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Агаарын цохилтын улмаас 2355 энгийн иргэн амиа алджээ
Йеменд ажиллагаа явуулж байгаа Саудын Арави тэргүүтэй эвслийн Агаарын цэргийн хүчний онгоцууд лхагва гарагт дахин хуримын ёслолд хоёр удаа цохилт өгчээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 15 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.
Агаарын цохилтыг Дамар мужийн нутгийн хоуситуудын ахлагчдын нэгийнх нь байшинд өгсөн байна. Яг энэ үеэр хуримын ёслол болж байжээ.
Урьд нь Саудын Арави тэргүүтэй эвсэл есдүгээр сарын 28-нд Йемений баруун өмнөд нутагт болж байсан хуримын үдэшлэгийг бөмбөгдөж, 130 гаруй хүний аминд хүрсэн юм.
Арабын орнуудын эвсэл Йемений эмнэлгийн 15 байгууллагад хохирол учруулсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тус улс дахь төлөөлөгчийн газрын дарга Ахмед Шадул лхагва гарагт мэдэгджээ. Гэвч тэрбээр эмнэлгүүдэд хэдийд цохилт өгснийг мэдээлээгүй байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, есдүгээр сарын 29-ний байдлаар эвслийн өгсөн агаарын цохилтын улмаас 2355 энгийн иргэн амиа алджээ.
Йеменд ажиллагаа явуулж байгаа Саудын Арави тэргүүтэй эвслийн Агаарын цэргийн хүчний онгоцууд лхагва гарагт дахин хуримын ёслолд хоёр удаа цохилт өгчээ.“Associated Press” агентлагийн мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 15 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.

0 Сэтгэгдэл