БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Л.Тайванбат: “Мардагдашгүй”-г ирэх жилийн наадмаар дахин тоглоно
Нэгэн үеийн залуусыг байлдан дагуулсан, дагуулж ч буй “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхны хамтарсан “Мартагдашгүй” тоглолт өнөөдөр “Улаанбаатар палас”-ын их танхимд болно. Энэхүү тоглолтын үеэр залуусын сонсох дуртай бүхий л сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэх болно гэдгийг тэд амлаад байгаа. Түүгээр ч барахгүй тухайн үедээ хит болж байсан дуунуудаасаа фэнүүдийнхээ хүсэлтийн дагуу сонголт хийсэн болохоор бүгд л мэддэг, дагаад дуулах боломжтой гэж байна.

Ямартай ч 1990-ээд оны залуусын дурсамжийг сэргээх зорилгоор, жүжигчилсэн хэлбэрээр сайхан дурсамжаа эргэн санан, хэзээд мартагдашгүй сэтгэлд хоногшсон дуунуудаа эргэн сонсч нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөх энэхүү боломжийг “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат олгосон. Харин тоглолтын тасалбар 40, 80 мянган төгрөгийн үнэтэй байсан ч аль хэдийнэ дууссан учир хүмүүс шагийн тасалбарын эрэлд гарчээ.
“Тасалбар зарна” гэсэн зарын дагуу холбогдоход 200-250 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүмүүсээс тоглолтоо хоёр өдөр болгож өгөөч гэсэн хүсэлт минут тутамд ирж байгаач ямар ч боломжгүй гэх тайлбарыг зохион байгуулагчдын зүгээс өгч байна. Дахин тоглуулах хүсэлтэй байгаа хүмүүст зориулж нэгэн бяцхан нууц задалъя. Тус тоглолтыг санаачлагч Л.Тайванбат манай сонинд мэдээлэл өгөхдөө “Уг нь тоглолтоо олон хүнд хүргэх талаас нь бодолцож үзээд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийе гэж бодож байсан ч нөхцөл байдал нь бүрдсэнгүй. Хэдийгээр “Улаанбаатар палас”-ын үзэгчдийн суудал цөөн ч гэсэн дахин тоглох хүсэлгүй байна. Учир нь, хүмүүсийн дунд хүлээлт үүсгэх гэсэн хэрэг. Ганц өдөр час хийсэн тоглолтоо сонирхуулчихаад бид тарна. Харин хэзээ эргэж нэгдэх вэ гэвэл улсын баяр наадмаар. УИХ-ын сонгууль дөхчихсөн болохоор бүхий л тоглолт цуцлагдаж таарна. Тэгэхээр бид сонгуулиас өмнө тоглож чадахгүй гэсэн үг. Харин баяр наадмаар залуустаа зориулах бидний сюрприз бол энэ тоглолт байх болно. Ирэх долдугаар сарын 13 юм уу, 14-нд тоглох төлөвлөгөө бий” гэсэн юм. Тэгэхээр өнөөдөр уг тоглолтыг үзэж чадаагүй залуус ирэх жилийн наадмаар хүслээ гүйцэлдүүлж болох юм.

0 Сэтгэгдэл