Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
“Ромео Жульетта”-гийн рекламны зураг авалт залууст нээлттэй

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд УДЭТ-ын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Тэгвэл 19 жилийн дараа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа шинээр дэглэгдэж үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.

Алтан тайзнаа дахин амилуулах жүжигчдийг хүртэл сонгон шалгаруулсан билээ. Тодруулбал, Никколо Монтекки буюу баян наймаачны дүрд Г.Амгаланбаатар, язгууртан гүн Антонио Капулеттид Г.Эрдэнэбилэг, захирагчийн хүү Парис делла Скалад Г.Дөлгөөн-Аюуш, Жульеттын Өрлөг эх Монад Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Верона хотын захирагч Бартоломео II делла Скалад Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, лам Лоренцод С.Болд-Эрдэнэ тоглохоор болсон. Харин жүжигчин хүн бүрийн мөрөөдөл болсон Ромео, Жульеттагийн дүрийг бүтээх азтай жүжигчдийн нэрийг ихэд нууцалж буй билээ. Ямартай ч УДЭТ-ын үзвэрийн шинэ жилийн нээлтийн өдөрт зориулан тоглогдох  У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийн рекламны зургийг энэ бямба гарагт авахаар болжээ. Тиймээс рекламанд тоглох сонирхолтой 15-25 насны залуусыг зураг авалтанд урьжээ. Дашрамд сонирхуулахад, тус жүжгийн дуу ч бэлэн болсон учир тун удахгүй сонсогчдод хүрэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан