96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Ираны армийн генерал Москвад газардсан нь ямар учиртай вэ
Лалын дайчдын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны талаар ярилцах зорилготой Ираны Хувьсгалт гвардийн удирдагч Кассем Солеймани Москва хотод газардсан байна. Тэрээр лалын дайчдын эсрэг Тал Ксайда тосгон болон бүс нутгийн тулааныг удирдан явуулж байгаа нэгэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Барууныхан харин түүнийг “ОХУ-ын цэргийн ажиллагааг явуулж байгаа нэгэн буюу гүйцэтгэгч тулааны голлох үүрэгтэй нэгэн” хэмээн тодорхойлсон. Тэрээр ОХУ-ын тусламжтайгаар лалын дайчдыг хэрхэн ялах талаар төлөвлөгөөг өнгөрсөн долдугаар сард Сирийн Засгийн газарт танилцуулж байсан. Сирийн арми Иран, ОХУ-ын зэвсэгт хүчний тусламжтайгаар лалын дайчдаас нутгаа чөлөөлөх чухал төлөвлөгөөг болосруулах үйл явцад Ираны Хувьсгалт гвардийн командлагч Кассем Солеймани тусалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Харин ОХУ-д очиж ямар зүйл дээр харилцан тохиролцож, цэргийн ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэх талаар хэлэлцэж байгаа талаар тус улсын хэвлэлийнхэн мэдээлсэн юм.
Мөн Ираны хүч Сирийн газар нутагт цэргийн ажиллагаа явуулах эхлэл тавигдаж байгаа талаар барууны хэвлэлүүд түлхүү мэдээлэл цацаж байгаа юм. Сирийн эрх баригчид энэ талаар өчигдөр албан ёсны тайлбар хийгээгүй. Гэхдээ Ираны Хувьсгалт гвардийн командлагч Кассем Солейманигаар удирдуулсан цэргийн хүчин ямар ч босогчид, цэргийн бие бүрэлдэхүүнтэй өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд сайн тулалдаж ирсэн. Төлөвлөгөө, тактик ч сайн боловсруулдаг нэгэн гэдгээрээ цэргийнхэн дунд алдартай нэгэн аж.
ОХУ-ын арми Сирийн газар нутагт агаараас довтолгоо явуулж байгаа. Тэгвэл хуурай газраас дэмжлэг үзүүлэх зорилготой Гүржийн болон Чечений тусгай хүчнийхэн Сирид газардсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Энэ үйл явдал Ираны хүчнийхэнтэй холбоотой байх магадлал өндөр байна. Хоёр улсын хамтарсан хүчин Сирийн армитай хамтран гурвалсан хуурай газрын хүчин лалын дайчдыг Сирийн нутгаас бүрэн чөлөөлөх талаар ажиглагчид өөрсдийн таамгийг дэвшүүлж байна. Магадгүй Ираны Хувьсгалт гвардийн командлагч Кассем Солейманий айлчлал энэ таамаглалтай холбоотой ч байж мэдэх юм. Сирийн армийн хувьд ганц л зүйл санааг зовоож байгаа юм. Лалын дайчид өөрсдийн гол хүчээ Сири рүү чиглүүлсэн явдал нь лалын дайчидтай хийх гол тулаан Сирийн газар нутагт нь болох тал дээр ихэд санаа зовж байгаа талаар Башар Аль Ассад өгүүлжээ.

0 Сэтгэгдэл