УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Челси дахин ялагдал хүлээлээ

Английн премьер лигийн хүчирхэг багийн нэг Челси клуб энэ жил азгүйтэл ихтэй байна. Тэднийг сүүлийн тоглолтад ээлж дараалан ялагдал амссаар байгаа нь клубын удирдлага, тамирчдын сэтгэл зүйн байдалтай холбоотой эсэх талаар сэтгүүлчид онцолж байгаа юм. Хамгийн сүүлд тэд Челси Порто ФС эсрэг 2:1-ээр хожигдсон байна. Тоглолтын 39 дэх минутад Портогийн Брас Андре салхийг хагалж гоолдсон бол тоглолтын 45 дахь минутад Уиллиан тэнцээний тэнцлийн гоол хийснээр тоглолт завсарласан. Улмаар Порто багийн хагас хамгаалагч Майкон 52 дахь минутад гоол хийж тоглолтын хувь заяаг өөрчилсөн юм. Тоглолтын эцсийн мөчид Челсигийн довтолгоо амжилтгүй болсоор тоглолт дууссан.
Ийнхүү тэдний азгүйтэл үргэлжилж ялагдал хүлээсээр байна. Багийн хэвлэлийн төлөөлөгч Челсид арын хамгаалалт асуудалтай байгааг онцолж энэ тал дээр ажиллах хэрэгтэй байгаа гэдгийг өгүүлжээ. Хэрэв тэд энэ байдлаараа тоглолтоо үргэлжлүүлэх юм бол Ангийн лигт ч амжилттай тоглох эсэх нь эргэлзээтэй болж эхлэх юм. Тоглолтод нийт долоон шар хуудас, зургаан сэлгээний тамирчид орсон байна.

0 Сэтгэгдэл