Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ашигт малтмалын 490 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Энэ сарын 21-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоолоо. Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд кодод алдаа гарсан учраас системийн 2 дугаар сервер унтарч, ассан гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн хүний санаатай үйл ажиллагаа болон халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэдгийг тогтоосон байна. Ингээд системийн хэвийн ажллагааг бүрэн хангаж, энэ Даваа гарагт олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай болсон.

Энэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод, Дундговь, Говь-Алтай зэрэг аймгийн нийт 120,880 га бүхий 10 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалгаруулалтад оролцох саналыг энэ сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газарт нээсэн.

Мөн энэ сарын 14-ний өдөр Дорноговь, Булган, Баянхонгор зэрэг аймгийн нийт 79,952 га бүхий 10 тайлбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан. Саналыг ирэх сарын 14-ны өдөр нээнэ.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгохоор  нийт 7 удаа  сонгон шалгаруулалт зарлаад байна. Сонгон шалгаруулалтын дүнд 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 5 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан