96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Амьдаар нь булжээ
Энэтхэг улсад зам засварын ажил хийж байсан нэгэн ажилтан нүхэнд унасны дараа түүнийг засварын ажилчид амьдаар нь булж, замыг хайргаар битүүлсэн осол гарсан байна. Нутгийн ажилчин залуу Латори Барман гэдэг нэртэй хүн амиа алдсан болохыг Нью Дели хотын цагдаа нар хэвлэлийнхэнд мэдэгдэж, дээрх хэрэг санамсаргүй байдлаас үүдэлтэй “осол” гэж тодорхойлжээ. Амиа алдсан золгүй залуу өнгөрсөн баасан гарагт согтуу байсан бөгөөд хяналтын бичлэгээр түүнийг нүхэнд унаж, амьдаараа хайрганд булуулсан болохыг илрүүлсэн байна. Нүхэнд унасан эр гарах гэж оролдсон боловч хэтэрхий согтуу байсан бололтой. Одоогийн байдлаар барилгын ажилчид болон зам засварын ажилчид баривчлагдаад байгаа бөгөөд хэрэг эцсийн шатандаа шийдэгдэж хариу гартал тэднийг сэжигтнээр байлгах юм байна. Засварын ажил гүйцэтгэж байсан компани амиа алдсан залуугийн ар гэрийнхэнд нөхөн олговор болгож 50 мянган рупи буюу 760 ам.доллар өгсөн байна. Энэтхэг улсад ослоор амиа алдсан тохиолдолд иймэрхүү хэмжээний нөхөн олговор авдаг талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























