96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Ираны цөмийн хөтөлбөрийг шалгана
Олон улсын Атомын Эрчим хүчний агентлаг Иран улсад ойрын хугацаанд очин ажиглалт хийх болон шалгалт явуулж магадгүй. Тэд саяхан илрээд байгаа их хэмжээний ураны илрэц болон Ираны Атомын цахилгаан станцын үйлдвэрийн ажил, цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн үйл хэргийг шалгах зорилготой гэсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Олон улсын Атомын Эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкияа Амано Иран улсын цэргийн баазад айлчлан нөхцөл байдалтай танилцана гэдгээ мэдэгдсэн билээ.
Иран улсын зүгээс Цөмийн эрчим хүчний хөтөлбөр гэрээний дагуу ямар ч аюул байхгүй ном, журмын дагуу явагдаж байгааг онцолсон юм. Хэдийгээр зарим улс орнууд Ираны цөмийн эрчим хүчний асуудлыг дахин авч үзэх ёстой гэж байгаа ч нөхцөл байдалтай танилцаж, шалгах нь зүйтэй гэсэн байна. Цэргийн өндөр харуул хамгаалалтын дор цөмийн эрчим хүчний байгууламжууд үйл ажиллагаагаа маш нарийн горимоор явуулж байгааг ойлгох хэрэгтэй хэмээн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани онцлон тэмдэглэв.
Олон улсын Атомын Эрчим хүчний агентлаг Иран улсад ойрын хугацаанд очин ажиглалт хийх болон шалгалт явуулж магадгүй. Тэд саяхан илрээд байгаа их хэмжээний ураны илрэц болон Ираны Атомын цахилгаан станцын үйлдвэрийн ажил, цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн үйл хэргийг шалгах зорилготой гэсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Олон улсын Атомын Эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкияа Амано Иран улсын цэргийн баазад айлчлан нөхцөл байдалтай танилцана гэдгээ мэдэгдсэн билээ. Иран улсын зүгээс Цөмийн эрчим хүчний хөтөлбөр гэрээний дагуу ямар ч аюул байхгүй ном, журмын дагуу явагдаж байгааг онцолсон юм. Хэдийгээр зарим улс орнууд Ираны цөмийн эрчим хүчний асуудлыг дахин авч үзэх ёстой гэж байгаа ч нөхцөл байдалтай танилцаж, шалгах нь зүйтэй гэсэн байна. Цэргийн өндөр харуул хамгаалалтын дор цөмийн эрчим хүчний байгууламжууд үйл ажиллагаагаа маш нарийн горимоор явуулж байгааг ойлгох хэрэгтэй хэмээн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани онцлон тэмдэглэв.
0 Сэтгэгдэл
























