Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
П.Бүрэнтөгс хилчдийг баярлуулав
Монголын Хилчдийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж өнгөрсөн билээ. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм. Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350 дугаар анги, "Увснуур" дэвжээ, ТЭЦ-IV, "Гацуурт" групп, "Сан" дээд сургуулийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд нар үлдсэн юм.
Монголын Хилчдийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж өнгөрсөн билээ. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм. Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350 дугаар анги, "Увснуур" дэвжээ, ТЭЦ-IV, "Гацуурт" групп, "Сан" дээд сургуулийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд нар үлдсэн юм.
0 Сэтгэгдэл
























