96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Пакистанд дэлбэрэлт болж 10 хүн амиа алджээ
Өчигдөр Пакистан улсад дэлбэрэлт болж 10 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Тус улсын Мултан хэсэгт энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд цагдаа нар хэргийг шалгаж дуусаагүй байгаа гэж тайлбарлав. Хүн олонтой дүүргийн зам дагуу ийнхүү хүчтэй дэлбэрэлт болсон нь олныг цочирдуулж, гудамж талбайд аюулгүй байдал сахих цэргүүд гарах болсон аж. Нийт 10 хүн амиа алдаж 59 хүн бэртэж гэмтсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн шинж тэмдэг амиа золиослох шинжтэй байсан байна.
Хэргийн газар зарим хүмүүсийн цогцос хэдэн тийш задарсан байдалтай олдсон нь амиа золиослогч этгээд энэ хэргийг үйлдсэн нь тодорхой болсон бололтой. Ерөнхий сайд Наваз Шариф амиа алдсан хүмүүсийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлж эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүст шуурхай туслахыг анхааруулсан аж. Мөн хэрэгтэй бүхнээр хангахыг шаарджээ. Өмнөд нутгийн Пунжаб хэсэгт салан тусгаарлах амиа золиослох ажиллагааны нэг хэсэг байсан бололтой гэсэн таамаг дэвшүүлсэн ч хэргийг шалгаж дуустал ямар нэг тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.
Өчигдөр Пакистан улсад дэлбэрэлт болж 10 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Тус улсын Мултан хэсэгт энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд цагдаа нар хэргийг шалгаж дуусаагүй байгаа гэж тайлбарлав. Хүн олонтой дүүргийн зам дагуу ийнхүү хүчтэй дэлбэрэлт болсон нь олныг цочирдуулж, гудамж талбайд аюулгүй байдал сахих цэргүүд гарах болсон аж. Нийт 10 хүн амиа алдаж 59 хүн бэртэж гэмтсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн шинж тэмдэг амиа золиослох шинжтэй байсан байна. Хэргийн газар зарим хүмүүсийн цогцос хэдэн тийш задарсан байдалтай олдсон нь амиа золиослогч этгээд энэ хэргийг үйлдсэн нь тодорхой болсон бололтой. Ерөнхий сайд Наваз Шариф амиа алдсан хүмүүсийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлж эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүст шуурхай туслахыг анхааруулсан аж. Мөн хэрэгтэй бүхнээр хангахыг шаарджээ. Өмнөд нутгийн Пунжаб хэсэгт салан тусгаарлах амиа золиослох ажиллагааны нэг хэсэг байсан бололтой гэсэн таамаг дэвшүүлсэн ч хэргийг шалгаж дуустал ямар нэг тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.
0 Сэтгэгдэл
























