Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Ирэх оноос Бөөрөлжүүт цахилгаан станцыг барьж эхэлнэ
БНХАУ-ын Далиан хотод Дэлхийн эдийн засгийн зуны чуулга уулзалт саяхан болсон билээ. Энэ үеэр Монгол Улсын “Бодь Интернэшнл” болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” компани “Бөөрөлжүүт” дулааны цахилгаан станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ. Энэ цахилгаан станцад нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хүчин чадал нь 600 МВт байх бөгөөд, 70 км урт хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж. Мөн жилд гурван сая тонн нүүрс олборлох уурхай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг цахилгаан станц Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэх юм. Газар зүйн байршил, дэд бүтцэд ойр, уул уурхай олборлолтын нэн тааламжтай нөхцөлтэй учир хамгийн хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ хэмээж байна. Ирэх оноос “Бөөрөлжүүт” цахилгаан станцын барилгын ажил эхэлж 2019 онд ашиглалтад орно.
Эхлээд жилд 1.6 тэрбум кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингээд хүчин чадлаа өргөтгөж 2022 оноос жилд 3.2 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр төлөвлөж буй юм. Төслийг хэрэгжүүлэгч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК судалгааны ажлаа 2011 оноос эхлүүлж инженер геологи, гидрогеологи, байгаль орчин, ТЭЗҮ-ийг нь хийжээ. Тэгэхдээ Германы “RWE”, БНСУ-ын “Samsung Engineering” зэрэг мэргэжлийн компаниудтай хамтран гүйцэтгэсэн байна. Хятадын хөрөнгө оруулагч “Пауэрчайна Ресурсэс” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит “Пауэрчайна” /Powerchina/ корпорацийн гадаадад хөрөнгө оруулалт хийх эрх бүхий салбар компани аж. Тус компани БНХАУ-ын усан цахилгаан станцын нийт хүчин чадлын 70, дулааны цахилгаан станцын 48.7 хувийг дангаараа хийж гүйцэтгэсэн байна. Монголын хөрөнгө оруулагч “Бодь Интернэшнл” ХХК 1993 оноос хойш банк санхүү, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, барилга угсралт, барилгын удирдлага, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм.

0 Сэтгэгдэл