96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Си Зиньпин айлчлалаа цуцлах уу

Бээжинд хориг арга хэмжээ авч болзошгүй байгаатай холбоотойгоор БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д удахгүй хийхээр товлосон айлчлалаа цуцалж магадгүй.
Засгийн газрынх нь мэдээллийг хятадууд хакердан авсантай холбогдуулан Бээжинд хориг арга хэмжээ авах тухай Вашингтон хэлэлцэж буй учраас БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй гэж Америкийн “The Hill” цахим хуудас мэдээлсэн байна.
БНХАУ-ын дарга Си энэ сарын сүүлээр АНУ-д дээд хэмжээний уулзалтад оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар төлөвлөөд байгаа билээ.
Кибер халдлага үйлдсэн Хятадын компаниудад АНУ ирэх долоо хоногоос хориг арга хэмжээ авбал Си дарга дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж магадгүй гэж шинжээчид хэлжээ.
Обамагийн үндэсний аюулгүй байдал болон худалдааны асуудал хариуцсан албаны хүмүүсийн и-мэйл хаяг руу сүүлийн таван жилд Хятадын хакерууд хууль бусаар орсон гэж АНУ-ын Тагнуулын газрын нөлөө бүхий албан тушаалтан өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл